“Өглөө хаан шиг
Өдөр энгийн ард шиг
Орой гуйлгачин шиг хоолло” гэсэн үг байдаг.
Харин орчин үеийн монголчууд
бид уламжлалт хоолоороо ч биш, барууны хоолоор ч биш энэ үгийн эсрэгээр хооллож
байна. Өглөө өлөн гарсан ходоод өдрийн турш ажилллах эрч хүч муутай байх ба
хагас дутуу идсэн өдрийн хоол, хэтрүүлэн идсэн оройн хоол л өвчлөлийн гол
шалтгаан болсоор байна!
Биед яаж хорт бодис хуримтлагддаг вэ?
"Өвчин амаар ордог" гэдэг. Бид хоол хүнснийхээ чанар, сонголтонд анхаарал тавьдаггүй, хэнэггүй,
тоомсоргүй зангаасаа болж олон өвчний үүдийг сайн дураар нээж өгдөг.
Орчин үеийн хүн бүр гэдсэндээ 8-25 кг илүүдэл өтгөн тээж
явдаг нь нэгэнт нотлогджээ. Yүний ихэнх нь бүдүүн гэдсэнд байдаг. Найман литрийн 3 хувингаар дүүрэн энэ их овоолгыг
өчнөөн жил сараар чулуужтал нь авч явдаг. Овоолгыг жилээс жилд нэмж, муу орчныг
нь улам дордуулах ажлыг л идэвхтэй хийхээс биш цэвэрлэж, хоргүйжүүлэх ажлыг хийдэггүй.
Та өдөрт хэдэн удаа хүндээр бие засдаг вэ?
Талх, боов, жимс, ногоо гэх мэт ургамлын гаралтай хүнс иддэг “жинхэнэ” эрүүл хүн өдөр бүр 3-4 удаа хүндээр
бие засаж, идсэн хоолны шингээгүй үлдэгдэл болон бусад хаягдлаасаа тогтмол салж, гэдсээ
тухай бүр нь цэвэрлэж чаддаг. Тиймдээ ч өөртөө таарсан мах мариатай, чилгэр
сайхан биетэй, бэлхүүс нарийн, арьс өнгөлөг, үс сайхан, чалх тамир сайн, цоглог
сэргэлэн байдаг. Харин зөвхөн мах, цагаан идээ иддэг бол өнжөөд нэг хоргол
гаргах ёстой.
Тэгвэл яагаад зарим хүний өтгөн байнга хатаж, гэдсэндээ энэ их
ачааг тээж явдаг юм бол?
Идэхэд л их учир бий. Гол эслэгийн эх
үүсвэр болдог хальс хивгийг нь
ялгасан, цавуулаг ихтэй
цагаан, дээд гурил, мөн
хивэгнээс нь салгаж өнгөлсөн хальсгүй цагаан будаа гэх мэт наалдамхай шинжтэй, байгалийн амьд хүчээ
гээсэн хэт цэвэршүүлсэн хүнс байнга хэтрүүлэн идэхэд гэдэс дотрын хивс шиг гадаргуу цардагдан шархны
тав мэт наалдацтай болж, гэдэсний ханын боловсруулалт тэр чигээрээ алдагдана. Энэ
шавдас нь хоног хугацаа өнгөрөх тусам аажим нэмэгдэж, идсэн хоол тэжээлээс биед
шаардлагатай амин хүчил, эрдэс, аминдэмийн цус руу шимэгдэн орох замыг нь бөглөөд наалдсанаас хоол идсэний хэрэг гарахгүй. Биеийн 7
эрхтэн, систем дээрх чухал бодис, нэгдлүүдээр дутагдаж байнга өлсөж, цадахгүй
болсноор хүн янз бүрийн хоолыг ам хуурайгүй үргэлжлүүлэн, мөн их хэмжээгээр бөөн
идэж (craving),
хэнхэглэж ч болно. Ингэснээр шавдас улам ихсэж, илүүдэл хоол тэжээлийн зүйл өөх
болон хуримтлагдсанаас биеийн жин аажим тасралтгүй нэмэгдсээр байдаг. Өтгөн хатдаг зарим хүн амархан
өлсдөг, их иддэгийн учир энэ юм. Их идэхийн хэрээр улам их хэрэгцээгүй хаягдал овоорч, байдал улам дорддог.
Бид гэдсээ дүүргэхийн
тулд биш, эсүүдээ тэжээхийн тулд иддэг гэдгийг хэзээд санаж, амтны боол болохгүй, зохистой хооллолтын
талаар мэдлэгтэй байж эрүүл амьдрах хэрэгтэй.
Харин эрүүл байдлаа хадгалахын тулд хоргүйжүүлэлтийг байнга хийх чухал.
Хлорофиллоор баялаг хүнс (ногоон навчит ногоо) хэрэглэж байх нь гэдэс дотрыг хэрэгцээгүй үлдэгдлээс цэвэрлэх, цусыг
цэвэрлэх, өтгөн хатахаас сэргийлэх, цусны холестерол, сахарын хэмжээг багасгах,
жин бууруулах гэх мэт эрүүл мэндэд маш олон талын ач холбогдолтой байдаг.
Хоргүйжүүлэлт (Detoxification)
гэж юу вэ?
Хоргүйжүүлэлт гэдэг нь биеэс
хорт бодис (toxins)-ыг
цэвэрлэх юмуу саармагжуулах эсвэл зайлуулах үйл явцыг хэлэх бөгөөд энэ үйл
явцын дүнд илүүдэл салс, бөөгнөрөл давхар цэвэрлэгддэг байна. Эдгээр хорт
бодисын ихэнх нь бидний идэж буй хоол хүнс, эмийн хэрэглээ, хурц болон архаг
өвчний үед биед орж ирдэг. Харин биеийн дотоодод өөхнөөс үүснэ, ялангуяа
исэлдсэн өөх тос болон холестерол, чөлөөт радикалууд, үрэвсэл үүсгэгч
молекулууд нь хорт бодисын адилаар үйлчилдэг. Буруу хооллох, бүдүүн гэдэсний
хөдөлгөөн багасах, үйл ажиллагаа алдагдах, элэгний үйл ажиллагаа муудах, бөөр,
амьсгалын зам, арьсны ялгаруулах чадвар буурах зэрэг нь хордлогыг улам
ихэсгэдэг. Хоргүйжүүлэлт гэдэгт мөн
хооллолт, амьдралын хэв маягаа өөрчлөх (хорт зуршлаа хаях, зөв хооллолтоор хорыг гадагшлуулах г.м) багтдаг. Хоол
хүнс болон бусад эх үүсвэрт агуулагдах химийн нэгдлүүд тухайлбал цэвэршүүлсэн
хүнс, сахар, кафейн, архи, тамхи, янз бүрийн эмийн бодисуудаас зайлсхийх нь
хорт бодис биед хуримтлагдах явцыг багасгадаг. Энэхүү зөв хооллолт, амьдралын
хэв маягийн өөрчлөлт нь таны зөвхөн эрүүл мэндэд нөлөөлөөд зогсохгүй амьдралын
тань бүхий л хүрээнд эергээр нөлөө үзүүлнэ.
Хлорофилл гэж юу вэ?
Хлорофилл нь
навчны ногоон өнгийг бүрдүүлэгч бодис юм. Гайхалтай нь
хлорофиллийн химийн найрлага нь хүний цусны улаан эсийн гем (цусны улаан өнгө үүсгэгч бодис)-н
бүтэцтэй төстэй байдаг. Энэ нь
хлорофиллийг хүний биеийн бүх эд, эрхтэнд эмчилгээний чанартай үйлчлэхийг
илтгэдэг. Тиймээс ч хлорофиллийг “ногоон цус” хэмээн нэрлэх нь бий. Хэрвээ бид хангалттай хэмжээний хлорофилл хэрэглэхгүй
бол стресст орох, цусны даралт ихсэх,
үений хэрлэгт үрэвсэл, дархлаа муудах зэрэг асуудал үүсдэг. Хлорофилл нь мөн
хөгшрөх үйл явцыг удаашруулах ач холбогдолтой байдаг. Хлорофилл нь голдуу ногоон болон шар
өнгийн хүнсний ногоонд агуулагддаг.
Хлорофиллоор баялаг хүнсний ногоо:
Чинцай
буюу цоохор майлз, алфалфа, ногоон болон хөх ногоон замаг (спирулина,
хлорелла замаг), далайн
замаг, далайн ургамлан хүнс, брокколи, бууцай, брюселль байцаа, буржгар байцаа,
жууцай, хэрээн нүд, ногоон вандуй, ногоон шош, ногоон олив, петрушка; улаан буудайн
өвс, арвайн өвс гэх мэт ногоон өвснүүд.